Munkhtur

Сайн байна уу? Намайг Баярсайханы Мөнхтөр гэдэг.



Бидний амьдарч буй зуунд хүн төрөлхтөн компьютер-ийн шинжлэх ухааны ололт амжилтыг тун ихээр хүртэж буй билээ. Энэ ч утгаараа ганц манай улсад ч гэлтгүй дэлхий олон оронд софтверийн инженерүүдийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Тийм ч учраас бид өөрсдөө энэ эрэлтийг мэдэрч олон сайн программын мэдлэг бүхий Монголчуудыг бэлтгэх шаардлага байгаа юм.

Би та нарт цахиурын хөндийд эрэлттэй болоод байгаа Python хэлийг анхан шатнаас ахисан дунд шатны түвшин хүртэл хэрхэн яаж ашиглах талаар хүргэх гэж буйдаа таатай байна. Та бүхэн миний онлайн хичээлүүдийг сонирхон үзнэ үү.

МАНАЙ СУРАГЧДЫН СЭТГЭГДЭЛ


Ц.Цэдэндамба

"Програмчлалын хэлний анхан шатны мэдлэггүй хүн ч гэсэн шууд үзэхэд ойлгомжтой бөгөөд, програмчлалын хэлний үндсэн шат дарааллыг товч тодорхой харуулж өгсөн тул цаашид бие даан болон ямар нэгэн байдлаар гүнзгийрүүлэн сурч хөгжүүлэхэд хялбар болж байна. Хичээлээр сурсан мэдлэгээ ашиглан MS-EXCEL дээр хийхэд төвөгтэй байдаг, механик ажиллагаа, цаг хугацаа их ордог ажлуудаа хөнгөвчилж чадсан. "

- Ц.Цэдэндамба

Python анхан шат болон Дата анализ багц хичээлийн суралцагч


"Автомат скрипт, анализ, цаашлаад хиймэл оюун ухааныг сонирхон судалж байгаа бөгөөд хаанаас яаж эхлэхээ тодорхой мэдэж авч зүг чигээ баталгаажуулсан минь надад гарсан гол өөрчлөлт байлаа. Баярлалаа. Амжилт хүсэе."

- Болдын Мөнхжаргал

Python анхан шат болон Дата анализ багц хичээлийн суралцагч


"Дэлгэрэнгүй тайлбар, бодит жишээ нь сурахад хялбар байдаг болохоор энэхүү хичээлүүдийг үзсэнээр програм хангамжийн мэдлэгээ ахиулж програм хангамж хөгжүүлэхэд улам итгэлтэй болсон."

- Шагдар Судар

Python анхан шат курсын суралцагч


"Инженерийн чиглэлээр докторт суралцаж байгаа бөгөөд эхний семестрт цаашдын туршилт болон судалгаандаа Python хэлийг үзэж судлах шаардлага тулгарсан. Хичээл маань зайны сургалт тул мэдэхгүй зүйлээ асуух боломжгүйн дээр анхан шатнаас нь Python хэлийг үзэж байгаа тул бэрхшээлүүд гарч ирсэн. Багшийн лекцийн дагуу кодоо бичээд явахад асуудалгүй байсан ч, бие даалт даалгавраа биеэ даагаад хийх гэхээр нэг л болж өгөхгүй, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байсан. Энэ чиглэлээр ажилладаг найз нөхөд болон интернэтээс тусламж авсан ч нэг л болж өгөхгүй байсан тул “U-school”-ийн ганцаарчилсан зөвлөгөөний талаар мэдээд багштайгаа холбогдоод 2 цагийн зөвлөгөө авсан. Энэхүү 2 цаг маш бага юм шиг санагдаж байсан ч маш үр дүнтэй зөвлөгөө байсан. Зөвлөгөө авсны дараа ч багштайгаа холбогдож даалгавраа шалгуулж болдог нь маш их сэтгэлд хүрсэн. Ойлгоогүй кодоо эх хэл дээрээ мөн математикийн талаарх мэдлэгтэй хүнээс асууна гэдэг маш том давуу тал байсан. Мөнхтөр багш маань 2 цагийн зөвлөгөөнд маш сайн бэлдэж, чиглүүлж өгдөг байсны ачаар энэхүү Python хичээлээ амжилттай төгссөн. Ер нь энэхүү хэл нь маш сонирхолтой бөгөөд ялангуяа инженерийн чиглэлээр сурч ажилладаг хүмүүст зайлшгүй шаардлагатай ажлыг хөнгөвчилсөн, маш нарийвчлал өндөртэй тооцооллуудыг богино хугацаанд хийх чадвартай, их хэмжээний задгай дататай ажилладаг цаашдын судалгаанд маань маш хэрэгтэй хэл гэж бодож байна. Matplotlib, numPy, pandas, Sympy, Scipy зэрэг модулиудыг ашиглаж сурахад сэтгэлээрээ зааж сургасан багшдаа маш их баярлалаа."

- О.Хэрлэн

Инчоны их сургуулийн докторын оюутан


"Хичээл маш өгөөжтэй байлаа. Судалгааны ажлын үр дүнгүүдийг нэгтгэхэд өмнө ашигладаг байсан MATLAB програмтай холбогдоод маш амархан шийдлүүдийг гаргах боломж бүрдсэн шүү багшаа... Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье."

- К.Гэрэлчимэг

Дата анализ хичээлийн суралцагч